HAIR2000 брэндтэй хамт үс арчилгааны онцгой туршлагыг мэдэрцгээе!
Хэт их бүтээгдэхүүн, сэнс гэх мэт төхөөрөмжүүд хэрэглэх, гадаад орчны эрс тэс нөлөө, үс арчилгааны буруу арга барил болон бусад олон шалтгааны улмаас үс чийгшлийн тэнцвэрээ алдаж, гэмтсэн, хуурай харагдах нь бий. Үс арчилгааны зөв бүтээгдэхүүн сонгох нь үсээ дахин сэргээж, хуурай, гэмтсэн байдалд цэг тавих чухал алхам юм.
Хуурай, гэмтсэн үсэнд баяртай гэж хэлцгээе... Мөрөөдлийн үсийг тань сэргээх эрчимтэй арчилгааг санал болгож буй HAIR2000 Гоо Сайхны Арчилгааны Хуурай, Гэмтсэн Үсний Шампунийг танилцуулж байна!
HAIR2000 брэндийн Хуурай болон Гэмтэлтэй үсний шампунь нь үсийг гүн цэвэрлэж угаахаас гадна үсний дотор болон гаднаас нь тэжээл өгч, гүн сэргээх, нөхөн төлжүүлэх үйлчилгээг үзүүлдэг.
Тус бүтээгдэхүүнд үсний ширхэгт нэвчиж, хамгаалалтын давхарга үүсгэдэг өвөрмөц полимерийн найрлага агуулагдсан бөгөөд энэ нь хуурай, гэмтсэн үсний ширхэг бүрт хүрч дотроос нь сэргээдэг.
Угаах бүрт үсийг гүн цэвэрлэхээс гадна, үсний ширхэг бүрийг бүрхэж үсний гадаргуу дээр үүссэн гэмтэлтэй давхаргуудыг арилгах замаар илүү гялалзсан, торгомсог болгодог.
Үсийг гэмтээдэг силиконы төрлийн бодис агуулаагүй. Мөн BioProtein буюу Био-уургийн технологийн найрлага нь үсний ширхэгүүдийг шаардлагатай тэжээлээр хангаж нөхөн төлжүүлдэг. Тогтмол хэрэглэх нь хуурай, гэмтсэн үсийг сэргээж, уян хатан чанар нь нэмэгдэн бат бөх болдог.
Эрүүл, гялалзсан, өнгөлөг үсийг таньд бэлэглэх HAIR2000 брэндийн Хуурай болон Гэмтэлтэй үсний шампунийг хэрэглэж үр дүнг нь мэдрээрэй!
Хэрэглэх заавар:
Үс арчилгааны HAIR2000 Хуурай болон гэмтэлтэй үсний Шампуниас гарын алганд авч үсэндээ жигд тараан түрхэнэ. Хөөсөртөл нь массажласны дараа сайтар угааж зайлна.
* Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар сайтар угаана.
Орц найрлага:
Ус, Натри Лаурет Сульфат, Кокамидопропил Бетаин, Коко Бетаин, Натри Хлорид, Натри C14-16 Олефин Сульфонат, Стирол/Акрилат Кополимер, Коко-Глюкозид, Үнэртүүлэгч, Акрилат Кополимер, Гуар Гидроксипропилтримониум Хлорид, Гликол Дистеарат, Кокамид МЕА, Лаурет 10, Тетранатри ЭДТА, Гидролизжүүлсэн Шошны Уураг, Авена Сатива (Овьёосны) Үрийн Ханд, Метилхлороизотиазолинон, Метилизотиазолинон, Лимоны Хүчил, Альфа-Изометил-Ионон, Бензил Салицилат, Цитронеллол, Гексил Циннамал, Линалол.
Зориулалт | Хуурай болон Гэмтэлтэй |
Савлагааны төрөл | Савтай |
Савлагдсан хэмжэ | 650мл |