Хэвийн үсэнд зориулсан шампунь

Үс арчилгаа бол гоо үзэмж болоод өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Үсний онцлог, төрлөөс шалтгаалж үс арчилгааны аргачлал, давтамж зэрэг нь ялгаатай байдаг. Хэвийн үс нь асуудалтай юмуу, хуурайшсан эсвэл тослогтсон үсийг бодоход асуудал багатай хэдий ч эрүүл, бат бөх хэвээр байлгахын тулд шаардлагатай арчилгаа тордолгоог тогтмол хийж байх хэрэгтэй. Хамгийн гол нь тохирсон, зөв бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэх нь бүх цаг үед үсийг эрүүл, бат бөх байлгах хамгийн чухал хүчин зүйл юм.

HAIR2000 брэндийн Хэвийн үсний Шампунь нь нар, салхи, тоос, хуурайшилт гэх мэт гадны нөлөөлнөөс үсэнд өдөр тутам ирдэг стресснүүдээс хамгаалж, тэжээл өгөх онцгой арчилгаа бүхий өвөрмөц полимерт нэгдэл агуулдаг. Уг шампунь нь үсний гадаргууд үүссэн сөрөг цэнэгүүдийг цэвэрлэж, үсийг илүү зөөлөн болгодог. Мөн полимер суурьт технологиор шинэчлэгдсэн найрлага нь үсийг самнахад илүү хялбар болгож, гялалзсан зөөлөн харагдуулна.

HAIR2000 Гоо Сайхны Арчилгааны Хэвийн Үсний Шампунь нь найрлагандаа силикон агуулаагүй тул удаан хугацааны турш үс тослогдохоос сэргийлдэг.

Зориулалт Хэвийн үс
Савлагааны төрөл Хайрцагтай
Савлагдсан хэмжэ 650мл
Ангилал: Шампунь