Хагны эсрэг шампунь

HAIR2000 брэндтэй хамт үс арчилгааны онцгой туршлагыг мэдэрцгээе.

Хаг бол үсийг эрүүл мэнд, үзэмж аль аль талд сөргөөр нөлөөлдөг атлаа түгээмэл тохиолддог үсний өвчлөл боловч зөв арчилгаа, дадал зуршилын тусламжтайгаар хагийг арилгах боломжтой. Ялангуяа хагны эсрэг үйлчилгээтэй, хаганд тусгайлан зориулсан шампуниудыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Ихэвчлэн, энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь хуйхыг тайвшруулж, хагийг нэмж үүсэхээс сэргийлэх бүтэц, найрлагатай байдаг. Үсийг хэт халуун усаар угаах нь хуйхыг хуурайшуулж, хагийг нэмэгдүүлж хаг үүсэх нөхцөлийг хурцатгадаг, тиймээс бүлээн усаар угааж байхыг зөвлөдөг. Үсний самыг зөвхөн өөртөө хэрэглэж, бусадтай холихгүй байх мөн самыг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Хагтахаас сэргийлэх нь тогтмол арчилгаа болоод багагүй тэсвэр тэвчээр шаардана. Хагтай үсэнд зориулагдсан үс арчилгааны заавар, зөвлөгөөнүүдийг сайтар дагаснаар та хаггүй, эрүүл гялалзсан үстэй болох бүрэн боломжтой.

Хагны эсрэг хүчтэй хамгаалалт бүхий HAIR2000 брэндийн Хагны эсрэг Шампунийг танилцуулж байна!

Үс арчилгааны HAIR2000 брэндийн Хагны эсрэг шампунь нь хуйхны эрүүл байдлыг хамгаалж, хаг үүсэхээс маш үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан бүтээгдсэн. Найрлаган дахь өвөрмөц бүтэц нь зөвхөн хаг үүсэхээс сэргийлээд зогсохгүй хуйханд гүн тэжээл өгөнгөө зөөлөн цэвэрлэдэг. Маш үр дүнтэй цэвэрлэх чадвар нь хуйханд хуримтлагдсан тос, үлдэгдэлүүдийг гүн цэвэрлэж, үсийг цэвэрхэн эрүүл харагдуулдаг.

Өвөрмөц полимер нэгдэлүүд нь үсийг цахилгаанжилтаас хамгаалж, хуурай болон нойтон аль ч үед самнахад хялбар болгодог. Катоник ангижруулагч бодисууд нь үсний гадаргуугийн сөрөг цэнэгийг тэнцвэржүүлж, үсийг зөөлөн, толигор харагдуулахад тусладаг.

Энэхүү шампунь нь полимер суурьтай технологи бүхий шинэчлэгдсэн найрлагатай тул үсний уутанцаруудыг хамгаалж, үсний хаганд өртөмтгий хэсгүүдийг илүү гялалзсан, зөөлөн болгодог.

Өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан HAIR2000 брэндийн Хагны эсрэг шампунь силикон агуулаагүй тул, удаан хугацаанд үс тослогдох эрсдэлээс сэргийлнэ. Үсээ угаах бүртээ хаг үүсэх магадлалыг бууруулж, хуйхыг эрүүлжүүлэх боломжийг танд олгож байна.

Хэрэглэх заавар:

Үс арчилгааны HAIR2000 брэндийн Хагны эсрэг Шампуниас гарын алганд авч үсэндээ жигд тараан түрхэнэ. Хөөсөртөл нь массажласны дараа сайтар угааж зайлна.

* Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар сайтар угаана.

Орц найрлага:

Ус, Натри Лаурет Сульфат, Кокамидопропил Бетаин, Коко Бетаин, Натри Хлорид, Натри C14-16 Олефин Сульфонат, Климбазол, Стирол/Акрилатын Кополимер, Коко-Глюкозид, Үнэртэн, Акрилатын Кополимер, Гуар Гидроксипропилтримонийн Хлорид, Гликол Дистеарат, Кокамид MEA, Лаурет 10, Тетранатри EDTA, Гаа навчны ханд, Метилхлоризотиазолинон, Метилизотиазолинон, Лимоны хүчил, Альфа-Изометил Ионон, Бензил Салицилат, Цитронелол, Гексил Циннамат, Линалол.

Зориулалт Хагтай үсэнд
Савлагааны төрөл Савтай
Савлагдсан хэмжэ 650мл
Ангилал: Шампунь