Өндөгний уурагтай шампунь

HAIR2000-ын байгалийн арчилгаагаар натурал гоо үзэсгэлэнгээ сэргээ!

Өндөг нь бидний өдөр тутмын хоол хүнсэнд шаардлагатай байгаад зогсохгүй үсэнд маш гайхалтай олон ашиг тусыг үзүүлдэг. Өндөг нь үсийг бэхжүүлэн тэжээл өгч, үсний эрүүл ургалтыг дэмждэг мөн эрүүл, гялалзсан харагдуулдаг уураг, витаминууд, эрдэс бодисуудаар баялаг байдаг. Өндөгөнд агуулагддаг A, D, болон E витаминууд, уураг, тосны хүчил болон хүхэр агуулсан нэгдлүүд нь хуйхыг сэргээж идэвхжүүлэн, тэжээл өгч, үсний үзүүрийг бэхжүүлж салаалахаас хамгаалдаг.

HAIR2000 брэндийн Өндөгний уурагтай Шампунь нь өндөгний уургаар баяжуулсан онцгой найрлагатай бөгөөд бүх төрлийн үсийг бэхжүүлж, гялалзсан, өтгөн болгоход туслана. Мөн үсний гэмтэлийг эмчилж, тэжээл өгөн үсний үзүүрийг бэхжүүлж салаалахаас хамгаалдаг.

Дерматологич буюу арьс өнгө, харшил судлалын эмч нараас сайшаагдсан гүн шингэх бүтэцтэй бөгөөд энэ нь үзүүрийг бэхжүүлж салаалахаас хамгаалахдаа үсний төрөлх, байгалийн бүтцийг сэргээж илүү эрүүл, илүү гялалзсан үстэй болоход тусладаг.

Байгалийн арчилгаа HAIR2000 брэндийн Өндөгний уурагтай уг шампунийн найрлаганы 92% зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд бөгөөд хуйхыг зөөлөн цэвэрлэж, шим тэжээлээр ханган үсний байгалийн чийгийг тэнцвэржүүлж хуурайшилтаас хамгаалдаг.

Бүх төрлийн үсэнд зориулагдан бүтээгдсэн HAIR2000 Өндөгний уурагтай шампунь нь таны үс арчилгаанд шинэхэн бөгөөд онцгой туршлагыг үлдээх болно. HAIR2000 Өндөгний Уурагтай шампуний тусламжтайгаар бат бөх, хүчтэй, гялалзсан, өтгөн үсийг мэдрээрэй.

Хэрэглэх заавар:

Үс арчилгааны HAIR2000 Өндөгний уурагтай Шампуниас гарын алганд авч үсэндээ жигд тараан түрхэнэ. Хөөсөртөл нь массажласны дараа сайтар угааж зайлна.

* Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар сайтар угаана.

Орц найрлага:

Ус, Натрийн Лаурет Сульфат, Кокамидопропил Бетаин, Коко Бетаин, Натрийн Хлорид, Поликватерниум-7, Үнэр, Гликол Дистеарат, Кокамид МЕА, Лаурет 10, Амодиметикон, C11-15 Парет-7, Лаурет-9, Глицерин, Тридецет-12, Тетрасодиум ЭДТА, Тетрасодиум ЭДТА, Өндөгний Ханд, Бензофенон-4, Метилхлороизотиазолинон, Метилизотиазолинон, Лимоны Хүчил, Альфа-Изометил Ионон, Бензил Салицилат, Цитронеллол, Хексил Циннамал, Линалоол, CI 14720, CI 19140.

Зориулалт Бүх төрлийн үс
Савлагааны төрөл Савтай
Савлагдсан хэмжэ 650мл
Ангилал: Шампунь