Оливийн тосны хандтай Хуурай болон Гэмтэлтэй үсний ангижруулагч
Савтай, 625гр
HAIR2000 брэндтэй хамт органик үс арчилгааг хийцгээе!
Оливын тосны найрлагын дийлэнх хэсгийг глицеринийг бүрхсэн тосны хүчил эзэлдэг. Мөн оливын тосны 75%-ийг олеин хүчилтэй глицеридүүд, А болон E витаминууд бүрдүүлдэг. Өдөр тутам өргөн хэрэглэгддэг оливын тос үс арчилгаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд үсийг тэжээж, зөөлрүүлж, гялалзуулдаг гэдгээрээ танигдсан. Хатуу, гэмтсэн үсний асуудалтай хүн бүрт оливийн тос бол тэдний үс арчилгаанд байгалиас заяасан хамгийн сайхан бэлэг юм. Оливийн тос нь үсний ширхэгүүд рүү гүн нэвчдэг тул үсний чийгшлийг сэргээж, хуурай байдлыг арилгадаг. Мөн үсийг бат бөх болгож, дахин гэмтэхээс сэргийлдэг.
HAIR2000 брэндийн Оливын тостой ангижруулагч нь хуурайшиж гэмтсэн үсний хамгийн шилдэг арчилгаа байх болно! Таны үс арчилгаанд гайхамшигтай өөрчлөлтийг авчирах уг бүтээгдэхүүнтэй танилцана уу!
HAIR2000 Оливын тостой ангижруулагч нь үсийг тэжээлээр хангаснаар гялалзсан, зөөлөн болгодог тулд таны үс арчилгааны байнгын хэрэглээнд үлдэх болно. Байгалийн нэмэлт охиудаар баяжуулагдсан найрлага нь үсний ширхэг бүрт тэжээл өгч хуурайшиж гэмтсэн үсийг нөхөн сэргээдэг. Шаардлагатай чийг, тэжээлээр нөхөгдсөн үс илүү гялалзсан, зөөлөн, эрүүл болно.
Үр нөлөөтэй, хэрэглээнд хялбар уг үс арчилгаа нь үсийг эрүүлжүүлсэнээр самнах, хэлбэрт оруулахад хялбар болгохын зэрэгцээ мэдэгдэхүйц үр дүнг үзүүлж эхэлснээр таныг сэтгэл хангалуун байлгах болно.
Хэрэглэх заавар:
HAIR2000 брэндийн Оливын тостой Ангижруулагчаас гарын алган дээр авч өтгөн, баялаг бүтцийг мэдрэн нойтон үсэндээ жигд массажлан түрхэнэ. Дараа нь бүлээн усаар маш сайн зайлна.
* Нүдэнд орсон тохиолдолд усаар сайтар угаана.
Орц найрлага:
Ус, Цетериал спирт, Цетримониум хлорид, Лаурил глюкозид, Оливийн тос PEG-7 эфирүүд, Үнэр оруулагч, Тетрасодиум ЭДТА, Лимоны хүчил, Метилхлороизотиязолинон, Метилизотиязолинон, Хексил циннамал, Бензил салицилат.
Бүх төрлийн үсэнд зориулсан ангижруулагч
Савтай, 650мл
HAIR2000-тай хамт үсний цогц арчилгааг эхлүүлцгээе!
Үс арчилгааны дараагийн түвшин: HAIR2000 брэндийн Бүх төрлийн үсэнд зориулагдсан ангижруулагчийг танилцуулж байна!
HAIR2000 брэндийн уг ангижруулагч нь таны үсний төрлөөс үл хамааран үсний ширхэг бүрийг гүн тэжээлээр хангаж, гялалзсан, зөөлөн бөгөөд бат бөх харагдуулах болно. Үс арчилгааг шинэ түвшинд хүргэсэн онцгой найрлага нь бүх төрлийн үсэнд төгс тохирох арчилгаа болж чадна.
Хэрэглэх бүрт үс маш гайхалтай зөөлөн, гялалзсан болно. Мөн үсний ширхэгүүдийн насжилтыг уртасгаж, гадны нөлөөнд илүү тэсвэртэй болгодог. Ингэснээр таний үс илүү эрүүл, бат бөх харагдах болно.
Хэрэв та үсээ илүү намирсан болгож үс салаалах асуудлаас хамгаалахыг хүсвэл үсийг хэлбэрт оруулахад хялбар болгож, гялтганасан зөөлөн үсийг танд бэлэглэх HAIR2000 брэндийн Бүх төрлийн үсэнд зориулагдсан ангижруулагчийг өдөр тутмын арчилгаандаа нэмээрэй.
Хэрэглэх заавар:
Шампуниар угааж дууссаны дараа нойтон үсэнд жигд тараан түрхэнэ. HAIR2000 Бүх төрлийн үсний ангижруулагчийг үсний дунд хэсгээс үзээр хүртэл түрхэх бөгөөд 30 секундийн дараа бүлээн усаар зайлна.
* Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар сайтар угаана.
Орц найрлага:
Ус, Цетил спирт, Цетримониум хлорид, Лаурил глюкозид, Үнэртүүлэгч, Тетрасодиум ЭДТА, Лимоны хүчил, Метилхлороизотиазолинон, Метилизотиазолинон, Хексил Синнамал, Бензил Салицилат.