HAIR2000 брэнд нь үс арчилгааны салбарт 24 жилийн турш хэрэглэгчидтэйгээ ойр ажиллаж байна. HAIR2000 нь хамгийн сүүлийн үеийн түүхий эд, технологийг туршиж, Судалгаа, хөгжүүлэлтийн төв болон туршлагатай зөвлөхүүдийн хамтаар шинэ орц, найрлагуудыг боловсруулан зах зээлд нэвтрүүлдэг. Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүлээлтийг маш сайн ойлгохыг бизнесийн стратегийн гол цөм болгон ажилладаг. Үс арчилгаа болон бие арчилгааны бүтээгдэхүүн болох шампунь, ангижруулагч, шингэн саван, биеийн шингэн саван зэргийг хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэлд нийцүүлэн боловсруулж ирсэн бөгөөд зах зээлд тэргүүлэгч брэнд байгаадаа, мөн энэ салбартаа хамгийн алдартай брэндүүдийн нэг болсон гэдгээрээ бахархдаг.
Будагтай үсний шампунь
Савтай, 650мл
HAIR2000 брэндтэй хамт үс арчилгаагаа эхлүүлцгээе!
Будагтай үсний гайхалтай хамгаалалт: HAIR2000 брэндийн Будагтай үсний шампунь!
HAIR2000 брэндийн Будагтай үсний шампунь нь үсийг гүн цэвэрлэхээс гадна бүтээгдэхүүнд агуулагдах онцгой найрлага нь үсний өнгийг гэмтэхээс хамгаалж үсний будгийг удаан хугацаагаар хадгалахад тусладаг. Мөн таны үсэнд торгомсог зөөлөн болоод гялалзсан байдлыг нэмнэ.
BioProtein/Биопротейн технологийн тусламжтайгаар HAIR2000 Будагтай Үсний Шампунь нь үсний өөрийн байгалийн бүтцийг гэмтээлгүйгээр өнгийг хамгаална.
Ялангуяа будагтай үсэнд зориулсан онцгой найрлага нь угаасны дараа үсний гадаргуу дээр нимгэн бүрхүүл үүсгэх байдалаар үсний өнгийг илүү амьд,тод, гялалзсан болгож харагдуулдаг.
Энэхүү шампунь нь угаах бүрт үсний өнгийг хамгаалж, гадаад орчны хортой нөлөөллөөс сэргийлэх өвөрмөц давхаргыг үүсгэдэг. Уг давхарга нь будагтай үсийг нарны хортой хэт ягаан туяа, хэт халуун усны нөлөө зэрэг үүсч болох гадаад орчны хүчин зүйлсээс хамгаалдаг.
Натурал буюу байгалийн арчилгааг голлосон HAIR2000 Будагтай Үсний Шампунь нь силиконы найрлагагүй.
Хэрэглэх заавар:
Шампуниас гарын алганд авч үсэндээ жигд тараан түрхэнэ. Хөөсөртөл нь массажласны дараа сайтар угааж зайлна.
* Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар сайтар угаана.
Орц найрлага:
Ус, Натри Лаурет Сульфат, Кокамидопропил Бетаин, Коко Бетаин, Натри Хлорид, Натри C14-16 Олефин Сульфонат, Стирол/Акрилат Кополимер, Коко-Глюкозид, Үнэртүүлэгч, Акрилат Кополимер, Гуар Гидроксипропилтримониум Хлорид, Гликол Дистеарат, Кокамид МЕА, Лаурет 10, Тетранатри ЭДТА, Гидролизжүүлсэн Этлифийн Уураг, Авена Сатива (Овьёосны) Үрийн Ханд, Метилхлороизотиазолинон, Метилизотиазолинон, Лимоны Хүчил, Альфа-Изометил-Ионон, Бензил Салицилат, Цитронеллол, Гексил Циннамал, Линалол.
Хуурай болон Гэмтэлтэй үсний шампунь
Савтай, 650мл
HAIR2000 брэндтэй хамт үс арчилгааны онцгой туршлагыг мэдэрцгээе!
Хэт их бүтээгдэхүүн, сэнс гэх мэт төхөөрөмжүүд хэрэглэх, гадаад орчны эрс тэс нөлөө, үс арчилгааны буруу арга барил болон бусад олон шалтгааны улмаас үс чийгшлийн тэнцвэрээ алдаж, гэмтсэн, хуурай харагдах нь бий. Үс арчилгааны зөв бүтээгдэхүүн сонгох нь үсээ дахин сэргээж, хуурай, гэмтсэн байдалд цэг тавих чухал алхам юм.
Хуурай, гэмтсэн үсэнд баяртай гэж хэлцгээе... Мөрөөдлийн үсийг тань сэргээх эрчимтэй арчилгааг санал болгож буй HAIR2000 Гоо Сайхны Арчилгааны Хуурай, Гэмтсэн Үсний Шампунийг танилцуулж байна!
HAIR2000 брэндийн Хуурай болон Гэмтэлтэй үсний шампунь нь үсийг гүн цэвэрлэж угаахаас гадна үсний дотор болон гаднаас нь тэжээл өгч, гүн сэргээх, нөхөн төлжүүлэх үйлчилгээг үзүүлдэг.
Тус бүтээгдэхүүнд үсний ширхэгт нэвчиж, хамгаалалтын давхарга үүсгэдэг өвөрмөц полимерийн найрлага агуулагдсан бөгөөд энэ нь хуурай, гэмтсэн үсний ширхэг бүрт хүрч дотроос нь сэргээдэг.
Угаах бүрт үсийг гүн цэвэрлэхээс гадна, үсний ширхэг бүрийг бүрхэж үсний гадаргуу дээр үүссэн гэмтэлтэй давхаргуудыг арилгах замаар илүү гялалзсан, торгомсог болгодог.
Үсийг гэмтээдэг силиконы төрлийн бодис агуулаагүй. Мөн BioProtein буюу Био-уургийн технологийн найрлага нь үсний ширхэгүүдийг шаардлагатай тэжээлээр хангаж нөхөн төлжүүлдэг. Тогтмол хэрэглэх нь хуурай, гэмтсэн үсийг сэргээж, уян хатан чанар нь нэмэгдэн бат бөх болдог.
Эрүүл, гялалзсан, өнгөлөг үсийг таньд бэлэглэх HAIR2000 брэндийн Хуурай болон Гэмтэлтэй үсний шампунийг хэрэглэж үр дүнг нь мэдрээрэй!
Хэрэглэх заавар:
Үс арчилгааны HAIR2000 Хуурай болон гэмтэлтэй үсний Шампуниас гарын алганд авч үсэндээ жигд тараан түрхэнэ. Хөөсөртөл нь массажласны дараа сайтар угааж зайлна.
* Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар сайтар угаана.
Орц найрлага:
Ус, Натри Лаурет Сульфат, Кокамидопропил Бетаин, Коко Бетаин, Натри Хлорид, Натри C14-16 Олефин Сульфонат, Стирол/Акрилат Кополимер, Коко-Глюкозид, Үнэртүүлэгч, Акрилат Кополимер, Гуар Гидроксипропилтримониум Хлорид, Гликол Дистеарат, Кокамид МЕА, Лаурет 10, Тетранатри ЭДТА, Гидролизжүүлсэн Шошны Уураг, Авена Сатива (Овьёосны) Үрийн Ханд, Метилхлороизотиазолинон, Метилизотиазолинон, Лимоны Хүчил, Альфа-Изометил-Ионон, Бензил Салицилат, Цитронеллол, Гексил Циннамал, Линалол.
Хэвийн үсэнд зориулсан шампунь
Хайрцагтай, 650мл
Үс арчилгаа бол гоо үзэмж болоод өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Үсний онцлог, төрлөөс шалтгаалж үс арчилгааны аргачлал, давтамж зэрэг нь ялгаатай байдаг. Хэвийн үс нь асуудалтай юмуу, хуурайшсан эсвэл тослогтсон үсийг бодоход асуудал багатай хэдий ч эрүүл, бат бөх хэвээр байлгахын тулд шаардлагатай арчилгаа тордолгоог тогтмол хийж байх хэрэгтэй. Хамгийн гол нь тохирсон, зөв бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэх нь бүх цаг үед үсийг эрүүл, бат бөх байлгах хамгийн чухал хүчин зүйл юм.
HAIR2000 брэндийн Хэвийн үсний Шампунь нь нар, салхи, тоос, хуурайшилт гэх мэт гадны нөлөөлнөөс үсэнд өдөр тутам ирдэг стресснүүдээс хамгаалж, тэжээл өгөх онцгой арчилгаа бүхий өвөрмөц полимерт нэгдэл агуулдаг. Уг шампунь нь үсний гадаргууд үүссэн сөрөг цэнэгүүдийг цэвэрлэж, үсийг илүү зөөлөн болгодог. Мөн полимер суурьт технологиор шинэчлэгдсэн найрлага нь үсийг самнахад илүү хялбар болгож, гялалзсан зөөлөн харагдуулна.
HAIR2000 Гоо Сайхны Арчилгааны Хэвийн Үсний Шампунь нь найрлагандаа силикон агуулаагүй тул удаан хугацааны турш үс тослогдохоос сэргийлдэг.
Хагны эсрэг шампунь
Савтай, 650мл
HAIR2000 брэндтэй хамт үс арчилгааны онцгой туршлагыг мэдэрцгээе.
Хаг бол үсийг эрүүл мэнд, үзэмж аль аль талд сөргөөр нөлөөлдөг атлаа түгээмэл тохиолддог үсний өвчлөл боловч зөв арчилгаа, дадал зуршилын тусламжтайгаар хагийг арилгах боломжтой. Ялангуяа хагны эсрэг үйлчилгээтэй, хаганд тусгайлан зориулсан шампуниудыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Ихэвчлэн, энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь хуйхыг тайвшруулж, хагийг нэмж үүсэхээс сэргийлэх бүтэц, найрлагатай байдаг. Үсийг хэт халуун усаар угаах нь хуйхыг хуурайшуулж, хагийг нэмэгдүүлж хаг үүсэх нөхцөлийг хурцатгадаг, тиймээс бүлээн усаар угааж байхыг зөвлөдөг. Үсний самыг зөвхөн өөртөө хэрэглэж, бусадтай холихгүй байх мөн самыг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Хагтахаас сэргийлэх нь тогтмол арчилгаа болоод багагүй тэсвэр тэвчээр шаардана. Хагтай үсэнд зориулагдсан үс арчилгааны заавар, зөвлөгөөнүүдийг сайтар дагаснаар та хаггүй, эрүүл гялалзсан үстэй болох бүрэн боломжтой.
Хагны эсрэг хүчтэй хамгаалалт бүхий HAIR2000 брэндийн Хагны эсрэг Шампунийг танилцуулж байна!
Үс арчилгааны HAIR2000 брэндийн Хагны эсрэг шампунь нь хуйхны эрүүл байдлыг хамгаалж, хаг үүсэхээс маш үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан бүтээгдсэн. Найрлаган дахь өвөрмөц бүтэц нь зөвхөн хаг үүсэхээс сэргийлээд зогсохгүй хуйханд гүн тэжээл өгөнгөө зөөлөн цэвэрлэдэг. Маш үр дүнтэй цэвэрлэх чадвар нь хуйханд хуримтлагдсан тос, үлдэгдэлүүдийг гүн цэвэрлэж, үсийг цэвэрхэн эрүүл харагдуулдаг.
Өвөрмөц полимер нэгдэлүүд нь үсийг цахилгаанжилтаас хамгаалж, хуурай болон нойтон аль ч үед самнахад хялбар болгодог. Катоник ангижруулагч бодисууд нь үсний гадаргуугийн сөрөг цэнэгийг тэнцвэржүүлж, үсийг зөөлөн, толигор харагдуулахад тусладаг.
Энэхүү шампунь нь полимер суурьтай технологи бүхий шинэчлэгдсэн найрлагатай тул үсний уутанцаруудыг хамгаалж, үсний хаганд өртөмтгий хэсгүүдийг илүү гялалзсан, зөөлөн болгодог.
Өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан HAIR2000 брэндийн Хагны эсрэг шампунь силикон агуулаагүй тул, удаан хугацаанд үс тослогдох эрсдэлээс сэргийлнэ. Үсээ угаах бүртээ хаг үүсэх магадлалыг бууруулж, хуйхыг эрүүлжүүлэх боломжийг танд олгож байна.
Хэрэглэх заавар:
Үс арчилгааны HAIR2000 брэндийн Хагны эсрэг Шампуниас гарын алганд авч үсэндээ жигд тараан түрхэнэ. Хөөсөртөл нь массажласны дараа сайтар угааж зайлна.
* Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар сайтар угаана.
Орц найрлага:
Ус, Натри Лаурет Сульфат, Кокамидопропил Бетаин, Коко Бетаин, Натри Хлорид, Натри C14-16 Олефин Сульфонат, Климбазол, Стирол/Акрилатын Кополимер, Коко-Глюкозид, Үнэртэн, Акрилатын Кополимер, Гуар Гидроксипропилтримонийн Хлорид, Гликол Дистеарат, Кокамид MEA, Лаурет 10, Тетранатри EDTA, Гаа навчны ханд, Метилхлоризотиазолинон, Метилизотиазолинон, Лимоны хүчил, Альфа-Изометил Ионон, Бензил Салицилат, Цитронелол, Гексил Циннамат, Линалол.
Оливийн тосны хандтай Хуурай болон Гэмтэлтэй үсний ангижруулагч
Савтай, 625гр
HAIR2000 брэндтэй хамт органик үс арчилгааг хийцгээе!
Оливын тосны найрлагын дийлэнх хэсгийг глицеринийг бүрхсэн тосны хүчил эзэлдэг. Мөн оливын тосны 75%-ийг олеин хүчилтэй глицеридүүд, А болон E витаминууд бүрдүүлдэг. Өдөр тутам өргөн хэрэглэгддэг оливын тос үс арчилгаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд үсийг тэжээж, зөөлрүүлж, гялалзуулдаг гэдгээрээ танигдсан. Хатуу, гэмтсэн үсний асуудалтай хүн бүрт оливийн тос бол тэдний үс арчилгаанд байгалиас заяасан хамгийн сайхан бэлэг юм. Оливийн тос нь үсний ширхэгүүд рүү гүн нэвчдэг тул үсний чийгшлийг сэргээж, хуурай байдлыг арилгадаг. Мөн үсийг бат бөх болгож, дахин гэмтэхээс сэргийлдэг.
HAIR2000 брэндийн Оливын тостой ангижруулагч нь хуурайшиж гэмтсэн үсний хамгийн шилдэг арчилгаа байх болно! Таны үс арчилгаанд гайхамшигтай өөрчлөлтийг авчирах уг бүтээгдэхүүнтэй танилцана уу!
HAIR2000 Оливын тостой ангижруулагч нь үсийг тэжээлээр хангаснаар гялалзсан, зөөлөн болгодог тулд таны үс арчилгааны байнгын хэрэглээнд үлдэх болно. Байгалийн нэмэлт охиудаар баяжуулагдсан найрлага нь үсний ширхэг бүрт тэжээл өгч хуурайшиж гэмтсэн үсийг нөхөн сэргээдэг. Шаардлагатай чийг, тэжээлээр нөхөгдсөн үс илүү гялалзсан, зөөлөн, эрүүл болно.
Үр нөлөөтэй, хэрэглээнд хялбар уг үс арчилгаа нь үсийг эрүүлжүүлсэнээр самнах, хэлбэрт оруулахад хялбар болгохын зэрэгцээ мэдэгдэхүйц үр дүнг үзүүлж эхэлснээр таныг сэтгэл хангалуун байлгах болно.
Хэрэглэх заавар:
HAIR2000 брэндийн Оливын тостой Ангижруулагчаас гарын алган дээр авч өтгөн, баялаг бүтцийг мэдрэн нойтон үсэндээ жигд массажлан түрхэнэ. Дараа нь бүлээн усаар маш сайн зайлна.
* Нүдэнд орсон тохиолдолд усаар сайтар угаана.
Орц найрлага:
Ус, Цетериал спирт, Цетримониум хлорид, Лаурил глюкозид, Оливийн тос PEG-7 эфирүүд, Үнэр оруулагч, Тетрасодиум ЭДТА, Лимоны хүчил, Метилхлороизотиязолинон, Метилизотиязолинон, Хексил циннамал, Бензил салицилат.
Бүх төрлийн үсэнд зориулсан ангижруулагч
Савтай, 650мл
HAIR2000-тай хамт үсний цогц арчилгааг эхлүүлцгээе!
Үс арчилгааны дараагийн түвшин: HAIR2000 брэндийн Бүх төрлийн үсэнд зориулагдсан ангижруулагчийг танилцуулж байна!
HAIR2000 брэндийн уг ангижруулагч нь таны үсний төрлөөс үл хамааран үсний ширхэг бүрийг гүн тэжээлээр хангаж, гялалзсан, зөөлөн бөгөөд бат бөх харагдуулах болно. Үс арчилгааг шинэ түвшинд хүргэсэн онцгой найрлага нь бүх төрлийн үсэнд төгс тохирох арчилгаа болж чадна.
Хэрэглэх бүрт үс маш гайхалтай зөөлөн, гялалзсан болно. Мөн үсний ширхэгүүдийн насжилтыг уртасгаж, гадны нөлөөнд илүү тэсвэртэй болгодог. Ингэснээр таний үс илүү эрүүл, бат бөх харагдах болно.
Хэрэв та үсээ илүү намирсан болгож үс салаалах асуудлаас хамгаалахыг хүсвэл үсийг хэлбэрт оруулахад хялбар болгож, гялтганасан зөөлөн үсийг танд бэлэглэх HAIR2000 брэндийн Бүх төрлийн үсэнд зориулагдсан ангижруулагчийг өдөр тутмын арчилгаандаа нэмээрэй.
Хэрэглэх заавар:
Шампуниар угааж дууссаны дараа нойтон үсэнд жигд тараан түрхэнэ. HAIR2000 Бүх төрлийн үсний ангижруулагчийг үсний дунд хэсгээс үзээр хүртэл түрхэх бөгөөд 30 секундийн дараа бүлээн усаар зайлна.
* Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар сайтар угаана.
Орц найрлага:
Ус, Цетил спирт, Цетримониум хлорид, Лаурил глюкозид, Үнэртүүлэгч, Тетрасодиум ЭДТА, Лимоны хүчил, Метилхлороизотиазолинон, Метилизотиазолинон, Хексил Синнамал, Бензил Салицилат.