Arbella брэнд нь 2006 онд Туркын Мерсин хотноо гоймон үйлдвэрлэх хамгийн анхны үйлдвэрээ барьснаар үйл ажиллагаа нь эхэлсэн түүхтэй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа компани цор ганц зүйлийг голлон анхаарч ирсэн нь бүтээгдэхүүний чанар билээ. Бидний үйлдвэрлэсэн ширхэг бүтээгдэхүүнд ч манай чанар болоод философи цогцоороо шингэсэн байхыг бид чухалчилж ажилладаг. Гоймон болон ширхэглэг семолина бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал, тоног төхөөрөмжийн хувьд Арбелла нь салбарын тэргүүлэгчидийн нэг бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортлох боломжийн хэмжээгээр дэлхийн хамгийн том 10 гоймон үйлдвэрлэгчидийн нэг юм. Арбелла гоймон нь ISO 9001:2015 (Чанарын удирдлагын тогтолцоо), FSSC 22000 (Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо), BRC (Британийн жижиглэн худалдааны холбоо), IFS (Олон улсын хүнсний стандарт) зэрэг чанарын гэрчилгээнүүдийг, мөн HALAL болон Kosher гэрчилгээнүүдийг эзэмшдэг.

Туркийн тэргүүлэх гоймонгийн брэндүүдийн нэг болох PASTAVILLA-гийн түүх 1992 оноос эхлэлтэй. Тэр цагаас өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлснээр нийтэд инновацилаг брэнд болохоо баталж, нарийн сортын дурум буудайгаар хийсэн олон төрлийн гоймонг хэрэглэгчдэд хүргэж байна. Манай бүтээгдэхүүнүүд Туркийн 81 мужид болон дэлхийн 100 орчим улсад худалдаалагддаг. PASTAVILLA-гийн бүтээгдэхүүнүүд 350,000 м² талбай бүхий, жилд 186,000 тонноос дээш бүтээгдэхүүни үйлдвэрлэх хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрт үйлдвэрлэгддэг. Түгээмэл танигдсан уламжлалт гоймонгийн төрлүүдээс гадна PASTAVILLA дараах дээд зэрэглэлийн Serie Speciale гоймонгуудыг хэрэглэгчдэд санал болгодог:
Bronze Die Linguine
хайрцагтай
Bronze Die Rotini
хайрцагтай
Bundle Spaghetti
хайрцагтай
Tagliatelle
хайрцагтай
Arrabbiata Sauce
шилэн савтай
Neapolitan Sauce
шилэн савтай
Pesto Sauce
шилэн савтай