Хүүхдийн хувцас угаагч

Just Green Органик Ургамлын гаралтай Хүүхдийн хувцас угаагч нь таны хүүхдийн хувцасны ширхэг, нэхээс бүрийг гэмтээхгүйгээр маш сайн цэвэрлэнэ. Нярай хүүхдийн хувцас угаалганд ч хэрэглэхэд зохимжтой уг бүтээгдэхүүнийг гар угаалга болон угаалгын машинд аль алинд хэрэглэхэд тохиромжтой. Мөн цагаан болон өнгөтэй бүх төрлийн хувцас, эдлэлд зориулагдсан. Химийн нэмэлт агуулаагүй, 100% байгалийн гаралтай тул хувцасны гадаргууд хүүхдийн арьсанд хортой, харшил үүсгэх ямар нэгэн нэгдэл, бодисууд үлдээдэггүй.

Танай гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан, хүүхдийн эмзэг арьсыг цочроохгүй эрүүл, аюулгүй сонголт!

Найрлаган дахь бүх түүхий эд, эрдэс бодис нь ургамлын гаралтай.

Арьс, харшилын эмч нараас сайшаагдсан.

Харшил өдөөгч агуулаагүй.

Ямар нэгэн байдлаар хувцас, эд хэрэглэл дээр хортой үлдэгдэл огт үлдээхгүй.

Химийн гаралтай цайруулагч, фосфат болон парабен агуулаагүй.

Өнгө будаг оруулагч болон хиймэл үнэртүүлэгч агуулаагүй.

Генетикийн өөрчлөлттэй буюу GMO түүхий эд болон глютен агуулаагүй.

Үнэртүүлэгч болон будагч бодисгүй.

Хорт хавдар үүсгэгч (1,4-диоксан болон этиленийн исэл) бодисоор бохирдсон этоксилжүүлсэн гадаргуут бодис агуулаагүй.

Бүтээгдэхүүний төрөл Угаалгын шингэн
Савлагааны төрөл Савтай
Савлагдсан хэмжэ 1500мл