Оливийн тосны хандтай Хуурай болон Гэмтэлтэй үсний ангижруулагч

HAIR2000 брэндтэй хамт органик үс арчилгааг хийцгээе!

Оливын тосны найрлагын дийлэнх хэсгийг глицеринийг бүрхсэн тосны хүчил эзэлдэг. Мөн оливын тосны 75%-ийг олеин хүчилтэй глицеридүүд, А болон E витаминууд бүрдүүлдэг. Өдөр тутам өргөн хэрэглэгддэг оливын тос үс арчилгаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд үсийг тэжээж, зөөлрүүлж, гялалзуулдаг гэдгээрээ танигдсан. Хатуу, гэмтсэн үсний асуудалтай хүн бүрт оливийн тос бол тэдний үс арчилгаанд байгалиас заяасан хамгийн сайхан бэлэг юм. Оливийн тос нь үсний ширхэгүүд рүү гүн нэвчдэг тул үсний чийгшлийг сэргээж, хуурай байдлыг арилгадаг. Мөн үсийг бат бөх болгож, дахин гэмтэхээс сэргийлдэг.

HAIR2000 брэндийн Оливын тостой ангижруулагч нь хуурайшиж гэмтсэн үсний хамгийн шилдэг арчилгаа байх болно! Таны үс арчилгаанд гайхамшигтай өөрчлөлтийг авчирах уг бүтээгдэхүүнтэй танилцана уу!

HAIR2000 Оливын тостой ангижруулагч нь үсийг тэжээлээр хангаснаар гялалзсан, зөөлөн болгодог тулд таны үс арчилгааны байнгын хэрэглээнд үлдэх болно. Байгалийн нэмэлт охиудаар баяжуулагдсан найрлага нь үсний ширхэг бүрт тэжээл өгч хуурайшиж гэмтсэн үсийг нөхөн сэргээдэг. Шаардлагатай чийг, тэжээлээр нөхөгдсөн үс илүү гялалзсан, зөөлөн, эрүүл болно.

Үр нөлөөтэй, хэрэглээнд хялбар уг үс арчилгаа нь үсийг эрүүлжүүлсэнээр самнах, хэлбэрт оруулахад хялбар болгохын зэрэгцээ мэдэгдэхүйц үр дүнг үзүүлж эхэлснээр таныг сэтгэл хангалуун байлгах болно.

Хэрэглэх заавар:

HAIR2000 брэндийн Оливын тостой Ангижруулагчаас гарын алган дээр авч өтгөн, баялаг бүтцийг мэдрэн нойтон үсэндээ жигд массажлан түрхэнэ. Дараа нь бүлээн усаар маш сайн зайлна.

* Нүдэнд орсон тохиолдолд усаар сайтар угаана.

Орц найрлага:

Ус, Цетериал спирт, Цетримониум хлорид, Лаурил глюкозид, Оливийн тос PEG-7 эфирүүд, Үнэр оруулагч, Тетрасодиум ЭДТА, Лимоны хүчил, Метилхлороизотиязолинон, Метилизотиязолинон, Хексил циннамал, Бензил салицилат.

Зориулалт Хуурай болон Гэмтэлтэй үс
Савлагааны төрөл Савтай
Савлагдсан хэмжэ 625гр
Ангилал: Ангижруулагч